Богд хаан уулын хормой, Хатан туулын хөвөөнд орших “Туул гарден” хотхоныг онцолж байна

Та их хотын дуу чимээнээс хол, цэвэр агаарт, тохилог орчинд амьдрахыг хүсч байна уу.Тэгвэл танд Богд хаан уулын хормой, хатан туулын хөвөөнд орших Герман Стандарт компаний “Туул Гарден” хотхоныг санал болгожбайна. “ЖИ ЭС ПРОПЕРТИ” компаний Маркетинг, Борлуулалты менежер М.Очирбаттай  ярилцлаа.

“Туул Гарден” хотхоны талаар уншигчдад танилцуулахгүй юу. Танай хотхон хаана байрладаг вэ?

Манай хотхон Мишээл экспогоос баруун тийш 500метрт Хийморийн овооны харалдаа Богд хаан уулын хормой, Хатан туулын хөвөөнд байрлалтайгаар давуу талтай.

“Учир нь хөрсний бохирдолгүй мөн чийглэг газар нь хүн амын эрүүл мэндэд эерэг үр өгөөжийг өгөх юм. Эко-аялал жуулчлал, амралт, соёлын болон байгалийн сайханд амарч зугаалах газар болдогоороо ихээхэн ач холбогдолтой.

Богд хаан уулын хормой, Хатан туулын хөвөөнд орших “Туул гарден” хотхоныг онцолж байна

Хэзээ ашиглалтад орох вэ. Хэдэн айлын орон сууц вэ?

“Туул Гарден” хотхон  2016 оны 4-р улиралд ашиглалтад орно. Одоогоор барилгын ажил 40 хувьтай явагдаж байна. "Туул Гарден" хотхон нь 3 блок, 14 давхар барилга бөгөөд давхартаа таван айлтай  нийт 195 айлын орон сууц юм. Тус хотхон нь 2-4 өрөөний сонголтуудыг санал болгож байгаа ба тухайлбал, 58.7, 65.5, 63.7, 70.6, 116,9 гэсэн өрөөний зохион байгуулалттай.  Хоёр өрөө байр нь хамгийн их сонголттой буюу гурван сонголт бий.Хийцийн хувьд төмөр бетон карказан барилга.

-Гадна орчны төлөвлөлт болон автомашины зогсоолын хүрэлцээ хэр байх бол?

Оршин суугчдынхаа тав тухтай орчинд амьдрах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулдбүрэн тоноглосон хүүхдийн тоглоомын талбай, автомашины ил болон дулаан зогсоолтой.Мөн аюулгүй байдлыг хангах 24 цагийн камержуулалт, харуул хамгаалалт, айл бүрт домофон болон галын дохиоллын системзэрэг бүх зүйлийг нэг дор шийдэж өгсөн.

-Сүүлийн үед олон хотхон сүндэрлэж байна. Танай хотхоны давуу тал юу вэ?

Байрлал ньдахин давтагдашгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Шинээр баригдах “Хатан Туул” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байрлах “Туул гарден” хотхоныг сонгосноор та эрүүл цэвэр агаарт, их хотын дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс ангид байх бөгөөд тохилог дулаан гэрээсээ Хийморийн овоо болон  Туул голын урсгалыг харантайвшралыг олох болно.Мөн шинэчлэн баригдсан 14 метр өргөн засмал дагуу холбогдсон дэд бүтэцтэй. Хотын хаанаас ч түгжрэлгүй гэртээ харих боломжтой.

            - Хотын төв цэгээс ~4.6 км / 11 мин/

            - Нарны гүүрнээс баруун тийш ~2,6 км / 5 мин/

            - Энхтайваны гүүрнээс баруун тийш  ~4,1км / 6 мин

            - Гурвалжингын гүүрнээс ~4,0км / 8 мин/

            - Мишээл экспо, Хүннү Молл худалдааны төвөөс 3.9 км-т байрладаг.

Таны өдөр тутмын хэрэглээ болох банк, худалдаа үйлчилгээний бүхий л цэгүүдтэй ойр байрладагаараа давуу талтай.

- Барилгын чанарт тоноглол чухал үүрэгтэй байдаг. Барилгын тоноглолуудыг танилцуулахгүй юу?

Хотхоны дараагийн онцлох зүйл бол барилгын тоноглол. “Туул Гарден” хотхоны тоноглол,хийц бусдаас онцлог. Тодруулбал, Герман болон Европын брэндийн тоноглолуудаар тоноглосон чанартай барилга гэж хэлж болно.

Тодруулбал?

Германы SCHNEIDER фирмийн цахилгаан тоноглол, Францын LEGRAND фирмийн унтраалга залгуур, Европын BBL брэндийн паркетан шал, Солонгосын DID компани үйлдвэрлэгдсэн хүний биед хор нөлөөгүй обой, Түрк улсаас оруулж ирсэн сан техникийн тоноглол болон угаалгын өрөөний иж бүрдэл зэрэг юм.

Герман Стандарт компани өмнө нь ямар төслүүдийг хэрэгжүүлж байсан бэ?

Герман Стандарт компани өмнө нь “Дөрвөн улирал” хотхон, “Gerege tower”, Жи Эс-52, Жи Эс-13, Оргил Гарден орон сууц болон Оргил таун хаусыг барьж байсан туршлагатай компани.Манай компани нь "Туул Гарден" хотхон болон "GeregVilla"комплекс төслүүд дээр ажиллаж байна. "Gereg Villa" комплекс нь тансаг зэрэглэл, харин "Туул Гарден" хотхон нь стандарт зэрэглэлийн орон сууцны төслүүд юм.

Иргэдэд ямар үнийг санал болгож байгаа вэ?

Одоогоор захиалга авч буй үнэ энэ 4-р сарыг дуустал 1,850,000-1,950,000 төгрөгийн онцгой үнийн хямдралтай борлуулж байгаа ба 5-р сараас үндсэн үнэ болох 2,300,000 төгрөгөөр борлуулагдах юм. Мөн 30-40 хувийн урьдчилгаа төлбөр төлөөд лизингд хамрагдах бүрэн боломжтой.

Богд хаан уулын хормой, Хатан туулын хөвөөнд орших “Туул гарден” хотхоныг онцолж байна