Мэдээ, мэдээлэл

“Чухаг-2” хотхон залуу гэр бүлүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна

 “Чухаг-2” хотхон залуу гэр бүлүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна

Үл хөдлөх хөрөнгийн “Медиа экспо” энэ удаад “Чухаг-2” хотхоныг онцолж байна. “Чухаг-2” хотхон нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Дүнжингарав худалдааны төвийн чанх урд байрлалтай зургаан блок 600 айлын цогцолбор орон сууцны хороолол юм.

Уг хотхоны эхний ээлж 350 айлын орон сууцны барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд 2016 оны зураадугаар сард ашиглалтад орно.

Уг хотхоны эхний ээлж 350 айлын орон сууцны барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд 2016 оны зураадугаар сард ашиглалтад орно.

Барилгын хамгийн чухал үзүүлэлт бол байршил байдаг. Энэхүү хотхоны оршин суугч болсноор та гэрээсээ гараад урагшаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр эрүүл агаарт аялах боломжтой.


 “Чухаг-2” хотхон залуу гэр бүлүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байнаТүүнчлэн хотхоны зүүн талд нь 640 хүүхдийн улсын цогцолбор сургууль баригдаж байгаа
 бөгөөд тус сургууль 2017 онд ашиглалтад орох юм байна.

Мөн та хүүхдээ хаана цэцэрлэгт өгөх вэ гэж санаа зовох шаардлагагүй. Учир нь,  хотхондоо 200-300 хүүхдийн “Чухаг цэцэрлэг”-тэй төдийгүй эрүүл чийрэг амьдрахад тань дэм болох спорт цогцолбор сүндэрлэн босч байна.

 “Чухаг-2” хотхон залуу гэр бүлүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна

 

Ингээд  УБТ ХХК-ын ерөнхий захирал Х.Болбаатартай ярилцлаа.

-Хотхоны ерөнхий төлөвлөлт, зохион байгуулалтын талаар товч мэдээлэл өгөөч?

-Хотхоны давуу тал нь  сургууль, цэцэрлэг, дэлгүүр, үйлчилгээний төвүүд  нэг дор төвлөрсөн, утаагүй эрүүл, цэвэр агаарт байрлаж буйг дуулгахад таатай байна.

 “Чухаг-2” хотхон залуу гэр бүлүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна

-Төлбөрийн хувьд хөнгөлөлт, уян хатан нөхцөл бий юу?

-Манай байгууллага дөрвөн удаагийн төрөлтөөр найман хүүхэдтэй  болсон нэгэн гэр бүлд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд баригдсан “Чухаг-1” хотхоны 82 м2 гурван өрөө байрыг бэлэглэсэн. Тиймээс бид “Чухаг-2” хотхондоо хүүхэдтэй залуу гэр бүлийг дэмжих  хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хөтөлбөрийн гол агуулга нь та нэг хүүхэдтэй бол 1м2 тутмаас 20,000 төгрөг, хоёр хүүхэдтэй бол 40,000 төгрөг, гурван хүүхэдтэй бол 60,000 төгрөг, дөрөв дэхь хүүхэд буюу одонгийн хүүхэдтэй тохиолдолд нэг мкв тутмаас 50,000 төгрөг нийтдээ 1,000,000-11,000,000 төгрөгийн бодитой хөнгөлөлтийг авах боломжтой.

 -Авто зогсоолын хувьд давуу тал нь юу вэ?

-Бид  “Чухаг-2” хотхондоо нэг зогсоол дээр хоёр авто машин тавих смарт зогсоолыг шийдэж өгсөн. Одоо ихэнх айлууд хоёр автомашинтай болсон шүү дээ. Тиймээс энэ асуудлыг бүрэн шийдсэн гэж ойлгож болно.

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа.