Хүннү 2222 хороолол

ХУД-15-р хороо, Махатма гандигийн гудамж, Рапид харш хороолол, 11-р байр, 501 тоот


Танилцуулга

           Хурд групп нь 1995 оноос ОХУ- ын автомашины дугуйн худалдаагаар бизнесийн гараагаа эхэлж одоогоор худалдаа, авто тээвэр, ложистик, ашигт малтмалын хайгуул судалгаа, барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежментийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Үндсэн 400 орчим ажилтантай. Үйл ажиллагааны хүрээнд үндсэн болон туслан гүйцэтгэгч 50 -иад компаниудийн 3500 гаруй ажилчидыг ажлын байраар ханган ажилладаг.

           2012 оны байдлаар манай компани мэргэшсэн санхүүч, менежер, инженерүүдээс бүрдсэн 30 орчим мэргэшсэн чадварлаг менежментийн баг бүрдүүлэн удирдлага зохион байгуулалтын босоо тогтолцоонд шилжиж 6 үндсэн хэлтэс, 16 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа удирдан, алсын хараатай даацтай төслүүдэд төвлөрөн ажиллаж байна.

       Бид шинэ менежмент, инновацийг тогтмол хэрэгжүүлж ажилладаг бөгөөд компанийн бизнесийн удирдлагадаа мэдээлэл технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлж “Хязгааргүй шийдэл” ХХК- тай хамтран “Онлайн хэрэглэгчийн бааз, захиалга, хяналтын иж бүрэн систем”-ийг хөгжүүлж 2013 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц шинэ технологийг нэвтрүүлэхдээ салбартаа анхдагч байсаар ирсэн.

           Бид бизнесийн орчинд шударга, ил тод зарчмыг баримтлан ажиллаж, бүтээн байгуулалт, татвар төлөлтийн үзүүлэлтээрээ улсдаа тогтмол тэргүүлж, 2011 онд 7 тэрбум, 2012 онд 15,5 тэрбум төгрөгийн татвар төлж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

         Бидний анхны томоохон төсөл Ногоон Урлан хотхоноос эхэлсэн бөгөөд энэ цагаас хойш Урт цагаан-124, Цэцэг-36, Гурван-Оргил-369, 5-р сургууль-72, Рапид харш хороолол, Нарны хороолол, Апартмент Кей эйч хотхон, Хүннү2222 хороолол гэх мэтээр 3-180 сая долларын 8 томоохон барилгын төсөл хэрэгжүүлж, нийтдээ 1 оффисын барилга, 7275 орчим айлын орон сууцыг үйлчилгээний төв, дулаан гаражуудын хамт барьсан амжилттайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Хүннү 2222 хорооллын онцлог

  • Улаанбаатар хотын А зэрэглэлийн элит бүсэд цэвэр агаартай, хөрсний бохирдолгүй, дуу чимээгүй, эрүүл орчинд байрлалтай.
  • Хороолол дотор автомашины хөдөлгөөнгүй байхаар төлөвлөж эко, аюулгүй орчинг бүрдүүлсэн.
  • Аль ч байранд нарны тусгал өдөрт 3 цагаас доошгүй тусч байхаар төлөвлөсөн.
  • Талбай ашиглалтыг дээд хэмжээнд зохион байгуулсан.

 


Өрөөний зохион байгуулалт

  1. Зочны өрөө
  2. Гал тогоо
  3. Унтлагын өрөө
  4. Ариун цэврийн өрөө *Шүршүүр
  5. Тагт