Нарны хороолол

ХУД-15-р хороо, Махатма гандигийн гудамж, Рапид харш хороолол, 11-р байр, 501 тоот


Танилцуулга

       Дунд буюу түүнээс дээш орлоготой завгүй ажил бизнес эрхлэгчдэд хамгийн тохиромжтой хотын Төв шуудангаас 3 км зайтай /20-25 мин явган алхах/, Богд уултай ойрхон, Дунд голын эрэг дээр тул агаар өвөл зундаа цэнгэг, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй гэх мэт маш олон давуу талуудтай.

    Энэхүү орон сууцны хороолол нь 1990 оноос хойш баригдаж буй барилгуудаас МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ ДУНД СУРГУУЛЬТАЙ ХОРООЛОЛ болж байгаа нь орон сууц худалдан авахаар хайж буй иргэдийн сонирхлыг маш ихээр татаж байна.

Барилгын давуу тал

  • Монголын хамгийн анхны Дунд сургуультай орон сууцны хороолол
  • Хотын төв цэгээс 3 км, Шинэ нарны гүүрны зүүн урд, хотын цэвэр агаартай хэсэгт байрлалтай
  • Газар хөдлөлийн 8 баллд тэсвэртэй, төмөр бетон хийцтэй, сайн чанарын тоосгон өнгөлгөөтэй
  • ОХУ-ын сантехникийн труба, Германы вакум цонх, шаазан эдлэл угаагуур, Италийн холигч тохируулагч хаалт
  • Домофон систем, тусгаарлагдсан гадна төмөр хашаа, нэгдсэн харуул хамгаалалт
  • Хүүхдийн орчин үеийн тоглоомын иж бүрэн талбай /хөл бөмбөгийн талбай/
  • Газар доорх автомашины дулаан гарааж
  • Айл бүр телефон, интернет, кабелийн системтэй
  • Дулаалгатай бүргэд хаалга, хулсан шалтай\
  • Зарим сууц 2 нольтой
  • 24 цагийн фитнесс төв, супермаркетууд, хүүхдийн цэцэрлэг, эмийн сан, банкны салбар, ресторан зэрэг иж бүрэн үйлчилгээтэй

 Төлбөрийн нөхцөл

     Та гэрээ хийх үедээ урьдчилгаа 30%-ийн төлбөрийг төлөх бөгөөд, үлдэгдэл 70%-ийг дараах байдлаар төлөх боломжтой. Үүнд:

1. Өөрөө буюу хувиараа үлдэгдэл төлбөрөө төлөх бол:

Барилгын явцад 40%, түлхүүр гардахдаа үлдэгдэл 30% тус тус төлнө.

2. Банкны зээлэнд хамрагдан үлдэгдэл төлбөрөө төлөх бол:

      Барилгын явц 80% хүрэхэд үлдэгдэл 70% -ын төлбөрийг банкнаас зээл аван төлнө. Энэхүү төлбөрийг банк, Хурд Групп ХХК, захиалагч иргэн нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу зээлээр санхүүжүүлэх боломжтой бөгөөд ямар нэгэн барьцаа шаардахгүйгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл та явцын төлбөрөөсөө чөлөөлөгдсөн тул үлдэгдэл төлбөрөө барилга ашиглалтанд орохоос 2-3 сарын өмнө буюу барилгын явц 80% хүрэхэд барагдуулах үүргийг хүлээж буй юм.

Та манай орон сууцыг ХХБ-ны тусгай нөхцөлөөр худалдан авах боломжтой.


Нарны хороолол

Өрөөний зохион байгуулалт

Нарны хороолол

Өрөөний зохион байгуулалт

Өрөөний зохион байгуулалт

Зочны өрөө, Ариун цэврийн өрөө, Тагт