Энхтайван хотхон

ХУД-15-р хороо, Махатма гандигийн гудамж, Рапид харш хороолол, 11-р байр, 501 тоот


Танилцуулга

        Хурд групп нь 1995 оноос ОХУ- ын автомашины дугуйн худалдаагаар бизнесийн гараагаа эхэлж одоогоор худалдаа, авто тээвэр, ложистик, ашигт малтмалын хайгуул судалгаа, барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежментийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Үндсэн 400 орчим ажилтантай. Үйл ажиллагааны хүрээнд үндсэн болон туслан гүйцэтгэгч 50 -иад компаниудийн 3500 гаруй ажилчидыг ажлын байраар ханган ажилладаг. 2012 оны байдлаар манай компани мэргэшсэн санхүүч, менежер, инженерүүдээс бүрдсэн 30 орчим мэргэшсэн чадварлаг менежментийн баг бүрдүүлэн удирдлага зохион байгуулалтын босоо тогтолцоонд шилжиж 6 үндсэн хэлтэс, 16 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа удирдан, алсын хараатай даацтай төслүүдэд төвлөрөн ажиллаж байна.

     Бид шинэ менежмент, инновацийг тогтмол хэрэгжүүлж ажилладаг бөгөөд компанийн бизнесийн удирдлагадаа мэдээлэл технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлж “Хязгааргүй шийдэл” ХХК- тай хамтран “Онлайн хэрэглэгчийн бааз, захиалга, хяналтын иж бүрэн систем”-ийг хөгжүүлж 2013 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц шинэ технологийг нэвтрүүлэхдээ салбартаа анхдагч байсаар ирсэн.

     Бид бизнесийн орчинд шударга, ил тод зарчмыг баримтлан ажиллаж, бүтээн байгуулалт, татвар төлөлтийн үзүүлэлтээрээ улсдаа тогтмол тэргүүлж, 2011 онд 7 тэрбум, 2012 онд 15,5 тэрбум төгрөгийн татвар төлж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

     Кэй-Эйч Энхтайван хотхон нь ХУД-ын 1-р хорооны нутагт Энхтайваны гүүрны баруун урд буюу Шинэ өглөө хотхоны баруун талд Бүрэн цутгамал бетон хийцтэй 2 блок, нийт 160 айлын орон сууц баригдаж байна. Хотхон нь 2015-оны IV улиралд ашиглалтанд  бөгөөд 69,93-79,98 мквтай 3 өрөө байрны сонголттой. Чанартай, өнгө үзэмж сайтай гадна фасад, Солонгос технологи бүрэн цутгамал хийц, талбай ашиглалтын зөв төлөвлөлт, Сургууль, Цэцэрлэг автобусны буудалтай ойр байрлалтай, мөн автомашины дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбайг хотхоны ард орчин үеийн шийдэлтэйгээр төлөвлөж өгсөн давуу талуудтай юм.


Өрөөний зохион байгуулалт

Зочны өрөө, Унтлагын өрөө, Ариун цэврийн өрөө