WW CENTER

Нарны гүүрний баруун талд WW Center


Танилцуулга

Хотын төвд, Нарны гүүрний дэргэд байрлах “WW CENTER” нь  бизнес эрхлэгч та бүхэнд орчин үеийн шинэлэг дизайн бүхий тохилог оффис болон үйлчилгээний талбайг санал болгож байна.

   Оффис болон үйлчилгээний зориулалттай 11 давхар “WW CENTER” –ийн 1-4 дүгээр давхар нь үйлчилгээний зориулалттай,  5-11 давхар нь оффисын зориулалттай ба эдгээр давхруудад  давхрын болон талбайн өргөн сонголтуудыг санал болгож байгаа юм.

   Төвийн бүсэд байршилтай, Улаанбаатар хотыг бүхэлд нь тольдон харах боломж бүхий өргөн цэлгэр цонх,  өндөр саруулхан тааз, сайн чанарын хивс хивсэнцэр европ стандартын тоноглол  бүхий оффисын өрөөнүүд. Энэ бол “WW CENTER”-т бизнес эрхлэгч таны худалдан авах болон түрээслэх боломжтой оффисын талбайнууд.

    Оффисын өрөөний  сонголтууд 50-900 метр квадрат бөгөөд давхар бүртээ 80, 90,100,165м.кв  хэмжээтэй оффисыг төлбөрийн уян хатан нөхцлөөр худалдан авах болон түрээслэх боломжтой юм.

   “WW CENTER” –ийн 4 давхарт “VINE YARD” өндөр зэрэглэлийн европ хоолны ресторан, 1 давхарт “WORLD WINE” дарсны төрөлжсөн дэлгүүр  тус тус байрлаж байна. 

       Тус барилгын захиалагч, борлуулагч “Ноён Уул Эрдэнэ” ХХК бизнес эрхлэгч та бүхэнд төлбөрийн хамгийн уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож байгаа аж.

Үүнд:

  • Худалдан авахад бүх банкны лизинг болон тус компаниас санал болгож буй зээлийн нөхцөлд хамрагдах боломж
  • Худалдан авалтын хувьд  нийт үнийн дүнгээс  хөнгөлөлт эдлэх
  • Түрээсийн хувьд үйлчилгээний салбарт эхний саруудад түрээсийн төлбөрөөс  хөнгөлөх
  • Тохижилт болон  засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх хугацаагааг  түрээсийн хугацаанаас тодорхой хугацаагаар чөлөөлөх зэрэг боломж

   Үйлчилгээний зориулалттай 2 болон 3 давхар нь давхар бүртээ 900 м.квадрат талбайтай, мөн 1-р давхарт үйлчилгээний зориулалттай 72 болон  100 м.кв талбайн сонголтууд байна. Мэдээж 24 цагийн харуул хамгаалалт, камерын системтэй.

   Гадаах талбайдаа 60-80 автомашины зогсоол, мөн дулаан гражийг шийдэж өгчээ. 

Хамгийн тав тухтай орчин нөхцөл,  орон зайн зөв төлөвлөлт хийх сонголтуудыг  бүрдүүлсэн, Олон улсын стандартын шаардлагад нийцсэн  барилга болсон байна.

  • Гадна талын шилэн фасад нь Герман улсын шилдэг технологи металл хийцийн  LOWE шил
  • Оффисын  зориулалттай талбайн тааз  3.6 метр өндөр  
  • Үйлчилгээний зориулалттай талбайн тааз  4.2 метр өндөр 
  • Доторх засал чимэглэлээ өөрсдийнхөө хүссэнээр хийх боломжтой.
  • Давхар бүр Acces Floor-той ба оффисын зориулалттай цахилгаанждаггүй сайн чанарын хивсэнцэртэй.
  • Интернэтийн бүх үйлчилгээ нэвтрэх боломжтой
  • Бүх оффис өрөө давхар шалтай
  • Барилга нийтдээ зарлан мэдээлэх системтэй
  • Турк улсын халаалтын радиатор 
  • Ариун цэврийн тоног төхөөрөмж нь “ТОТО” брэнд