Khan Hills residence

Хан-Уул дүүрэг 15-р хороо River Garden Time square баруун залгаа борлуулалтын алба


Танилцуулга

          KHAN HILLS хотхон нь их хотын дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс хол амьд байгаль төгс орчныг цогцлоосон хот доторх хот юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Sky resort цанын бааз, Зайсан толгой, бурхан багшийн талбай, Их тэнгэрийн ам, Гольфийн талбай зэрэг их хотын эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхний амралт чөлөөт цагаа өнгөрөөх дуртай, сэтгэл сэргээм цэнгэг агаар, эрүүл орчин бүхий бүс юм. Хэрэв Та хүсвэл манай итали дизайнерууд зөвхөн танд зориулсан VIP үйлчилгээ, брэндийн сонголтоор тусгайлан үйлчлэх боломжтой. Эко орчны төгс шийдлийг эрхэмлэгч Италийн алдартай архитекторуудын санаанд  оромгүй  гайхамшигтай шийдлүүд танд болон таны гэр бүлийнхэнд ер бусын амгалан тайван аз жаргалтай, гэгээлэг орчныг бүрдүүлнэ. Цонхоор тань тусах алтан нарны тусгал бүрийг орчин үеийн тансаг интерьэрт шингээснээр өглөө бүрийг сэтгэлийн таашаал, эрч хүчтэйгээр угтаж буйгаа та мэдрэх болно.

     Зунд нь усан сан , өвөлд нь мөсөн гулгуурын талбай болдог хиймэл нуур, усан оргилуур, төрөл бүрийн мод, бут сөөг бүхий ногоон байгууламж, спорт цогцолбор, усан бассейн, фитнесс цогцолбор, дээд зэрэглэлийн үзвэр үйлчилгээний төв,  цэцэрлэг гээд бүгдийг нэг дор цогцлоосон тансаг зэрэглэлийн хотхон юм. KHAN HILLS  хотхон нь 106 мкв, 140  мкв хэмжээ бүхий 3-4 өрөө орон сууцны сонголттой.

Аав ээжийнхтэйгээ, ах эгчийнхтэйгээ аль эсвэл найз нөхдүүдээрээ нэг давхрыг эзэмших нь таны сонголт.

Хэрэв Та хүсвэл манай итали дизайнерууд зөвхөн танд зориулсан VIP үйлчилгээ, брэндийн сонголтоор тусгайлан үйлчлэх боломжтой. Эко орчны төгс шийдлийг эрхэмлэгч Италийн алдартай архитекторуудын санаанд  оромгүй  гайхамшигтай шийдлүүд танд болон таны гэр бүлийнхэнд ер бусын амгалан тайван аз жаргалтай , гэгээлэг орчныг бүрдүүлнэ.
     Цонхоор тань тусах  алтан нарны тусгал бүрийг орчин үеийн тансаг интерьерт шингээснээр өглөө бүрийг сэтгэлийн таашаал , эрч хүчтэйгээр угтаж буйгаа та мэдрэх болно.
  Тохижилт, тав тух, чанарыг дээд  зэргээр хангасан хотхоныг Италийн “Termigaz” компаний архитектор, дизайнер, инжинер техникийн ажилтнууд хамтран бүтээн босгож байна. Хананаасаа эхлээд тааз, шал кабелийн утас хүртлээ итали брэндээр хийгдэж буй KHAN HILLS   хотхоны чанарыг Италийн  “Termigaz” компани хангаж байгаа нь нэр хүндийн баталгаа юм.

           Өрөөнүүдийн зохион байгуулалт ухаалаг, талбай ашиглалт оновчтой: 
Орчин үеийн өсч дэвжиж буй залуу гэр бүлүүдийн зохистой хэрэгцээг хангах 106-140м2 талбайтай 3-4 өрөөг та бүхэнд санал болгож байна. Өрөөний зохион байгуулалтыг ямарваа сул орон зай гаргахгүйгээр шийдсэн ба энэ нь таны мөнгийг хэмнэнэ. Зарим орон сууцнууд хэтэрхий урт коридор, догол багана, ашиглалт багатай сул орон зай ихтэй байдаг нь тухайн байрыг анх худалдаж авахад ашиглалт багатай сул орон зайд мкв-ийн үнэ төлөхөөс эхлээд ашиглалтын явцад ч уг талбайд халаалт, цахилгааны илүү зардал байнга гарахад хүргэдэг. Тэгвэл KHAN HILLS хотхоны өрөөнүүдийн оновчтой зохион байгуулалт нь энэхүү сул талыг бүрэн шийдсэнээрээ онцлог.

          Банкны зээлд хамрагдах боломжтой: 
Орон сууцны 8%-ийн зээлд бүрэн хамрагдах боломжтой. Мөн таны өөрийн санал хүсэлтийг харгалзан үзэж төлбөрийн таатай нөхцөлтэйгээр худалдан авах боломжийг олгож байна.

          Төвийн шугамд бүрэн холбогдсон: 
Туул голын хойд эрэгт байрлах манай хотхон нь төвийн халаалт, халуун ус, төвийн цэвэр, бохирын шугаманд бүрэн холбогдсон.

8-9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, бүрэн цутгамал төмөр бетон хийцтэй:
Барилгын суурийг 9м гүнд бүрэн цутгаж хийсэн. Улмаар уг цутгамал суурийг газрын хөрсөнд бүрэн сууж өгсөний дараа буюу тодорхой хугацааны дараа барилгын ажлаа эхлүүлсэн учир 8-9 баллын газар хөдлөлтөнд бүрэн тэсвэртэй байх чанарыг бүрэн баталгаажуулсан.

          Итали дизайнерийн шийдэл-догол, багана байхгүй:
Бүрэн цутгамал олон давхар барилгуудын өрөөнүүд нь өргөн баганатай, таазандаа хөндлөн дам нуруутай, ашиглах бололцоогүй булан тохой ихтэй байдаг бол манай өрөөнүүдийн зохион байгуулалт нь энэ сул талыг арилгасан.

          Дуу чимээ, агаарын бохирдолгүй орчин: 
Хан богдын хормойд, Хатан туулын хөвөөнд дуу чимээний болон агаарын бохирдолгүй цэвэр цэнгэг орчинд та амьдрах болно.

          Авто машингүй бүс:
Хүүхдэд аюулгүй, хөгшдөд амгалан-Хотхон доторхи амралтын бүсэд автомашины хөдөлгөөнгүй учраас хүүхэддээ санаа зовох шаардлагагүй.

   Хүүхдийн тоглоомын талбай, спорт, амралтын бүсийн төлөвлөлт сайн: 
Хотхоны дотор гүйлтийн зам, дугуйн зам, өвөлдөө мөсөн гулгуурын талбай, сагс, волейболын задгай талбайтай байхаар төлөвлөсөн. Усан бассейн, фитнесс, теннис, боулинг, саун, массаж, зэрэг спортоор хичээллэдэг хүн бүхэнд хэрэгцээт бүхнийг нэг дор бүрдүүлсэн цогц үйлчилгээний СПОРТ төвтэй.

        Мэргэжлийн үйлчилгээ, найрсаг харилцааг эрхэмлэсэн СӨХ-тэй: 
Орон сууцны аливаа хотхоны үнэ цэнийн салшгүй нэг хэсэг нь СӨХ-ийн үйлчилгээ байдаг. Ямар ч сайхан байр байлаа СӨХ-ийн үйлчилгээ тааруу бол тухайн байрны үнэ цэнэ унадаг, оршин суугчид бухимддаг. Тийм учраас найрсаг харилцаа, чанартай  мэргэжлийн үйлчилгээтэй СӨХ-ыг ажиллуулна.


3 өрөө байр 106м.кв

Бүх цонх урагшаа нарлуу харсан