Дэлгэрэх хотхон

Баянгол дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, Ханну төв, 500 тоот


Танилцуулга

     Дэлгэрэх хотхон нь барилгын салбарт тэргүүлэгч ЮП ХХК-ын хөрөнгө оруулалттайгаар чанарын өндөр түвшинд баригдаж буй цогцолбор хотхон юм. Тус хотхон нь Улаанбаатар хотын төвөөс 6 км зайд зам харилцаа, дэд бүтэц хамгийн сайтай та бидний мэдэх Гурвалжингийн гүүрний урд талд Дунд голын эрэгт сүндэрлэн босч байна.

    Тус хотхон нь нийт 12 давхар 6 блок байрнаас бүрдэж байгаа бөгөөд хэрэглэгч таны эрэлт хэрэгцээг бүрэн хангах түвшинд төлөвлөгдсөн 6 төрлийн 2 өрөө байрнуудаас бүрдэж байгаа болно.

     Хотхон нь 3 үе шаттайгаар ашиглалтад орох бөгөөд эхний ээлжийн 220 айлын орон сууц 2015 оны 9-р сард, харин 2 болон 3-р ээлж нь 2016 оны 3 болон 12-р саруудад ашиглалтад орох юм. Монгол улсын барилгын бүхий л стандарт шаардлагыг ханган бүрэн цутгамал хийцтэйгээр баригдаж буй тус хотхон нь нэгдсэн харуул хамгаалалт, хүүхдийн цэцэрлэг, ил болон дулаан зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбай, амрах газар болон спортын талбай зэрэг хэрэглэгч таны ая тухыг бүрэн хангах хэмжээнд төлөвлөгдсөн цогцолбор хотхон юм.

Онцлог, давуу тал

  • Нэгдсэн хотхоны төлөвлөлттэй, ногоон байгууламж, тоглоомын талбай бүхий иж бүрэн цогцолбор.
  • Хүүхдийн цэцэрлэг, автомашины ил болон орц руу шууд орох төлөвлөлттэй дулаан зогсоолтой.
  • Дулаан, цэвэр усны үндсэн магистрал шугаманд холбогдсон нэгдүгээр хэрэглэгч.
  • Цахилгааны үндсэн болон нөөц гэсэн 2 эх үүсвэртэй тул цахилгааны хязгаарлалтад өртөхгүй.
  • Гал түймрийн аюулаас сэргийлсэн гадна, дотно гал унтраах иж бүрэн систем, автомашины автомат гал унтраагч суурилуулсан.

Онцлог, давуу тал

  • Интернет, утас, кабель, галын дохиолол, домофон системээр бүрэн тоноглогдсон.
  • Оршин суугчдын аюулгүй байдлыг бүрэн хангах нэгдсэн харуул хамгаалалттай.
  • Орц болгонд 24 цагийн ажиллагаатай 2 ширхэг лифт орц суурилуулсан.
  • Хотхоны өнгө үзэмж, өрх гэрийн хэрэгцээг хангасан тагтны хаалттай.
  • Дуу чимээ багатай тайван орчин.

Давуу талууд

Загварын байрны план зураглал