X Apartment

Монгол улс Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Сөүлийн гудамж 61с байр www.xapartment.mn


Танилцуулга

Залуусын хотхон “X APARTMENT” нь бүрэн цутгамал, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй бөгөөд та шалнаас тааз хүрсэн 6м-ийн өндөр цэлгэр том цонх бүхий Дуплекс болон орчин үеийн төлөвлөлт бүхий 18 төрлийн загвараас сонголтоо хийх боломжтой. Улаанбаатар хотын зүрхэн дүүрэгт орчин үеийн дэвшилтэд технологиийн дагуу шинээр сүндэрлэх япон архитектурын онцгой шийдэл бүхий “X” хэлбэрийн 17 давхар шилэн фасадтай, бүрэн цутгамал “X Apartment”  орон сууцны төслийг танилцуулж байна. Манай орон сууц нь таны гэр бүлийн тав тух, амар тайван байдлыг дээд зэргээр хангаж , орон зайн төгс шийдлээр амьдралын тань шинэ хэв маягийг бүрдүүлнэ.

ТӨЛӨВЛӨЛТ

Бид Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө”-тэй уялдуулан дэд бүтэц сайн хөгжсөн, шинэ бүтээн байгуулалт өрнөж буй хотын А зэрэглэлийн бүсэд “X apartment” хотхоныг бүтээн байгуулж байна. Япон архитекторын орон зайн төгс шийдэл бүхий зураг төслөөр баригдаж буй 17 давхар бүрэн цутгамал, тансаг зэрэглэлийн 18 төрлийн өрөөний зохион байгуулалт бүхий орон сууц юм. 

  • Тансаг зэрэглэлийн орон сууцны загварыг шингээсэн
  • 1 давхартаа нэгдсэн лобби танхим бүхий хүлээлгийн өрөө, хүлээн авах ресепшнийн хэсэгтэй
  • Харааны өнцгийг хамгийн зөв тодорхойлж өрөө бүрд байгалийн гэрэл хангалттай тусахаар зохион байгуулсан, өргөн цэлгэр Герман цонхтой
  • Таны ахуйн бүх хэрэглээг хангах үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн
  • Орчин үеийн загвар шийдэл бүхий 18 төрлийн өрөөний сонголттой
  • Бүрэн цутгамал, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй
  • Шалнаас тааз хүрсэн 6м өндөр цэлгэр цонхтой
  • 1-р давхартаа цэцэрлэг, галлерей, кофе шоф, минимаркет зэрэг үйлчилгээг төлөвлөсөн
  • В давхартаа автомашины дулаан зогсоолтой

Байрлал: Хотын А зэрэглэлийн бүсэд, төв цэгээс 4,5 км зайд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Офицеруудын ордны зүүн урд талд төв зам дагуу байрлалтай учир та урд зүгрүү Богдхан уул, баруун зүгрүү их хотын хөгжил цэцэглэлтийг бүхэлд нь тольдон харах боломжтой.
Төрийн үйлчилгээний байгууллага: Баянзүрх дүүргийн Тамгын газар, Нийгмийн даатгал, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг нийгмийн халамж үйлчилгээний төвүүдтэй ойрхон байрлалтай.
Цэцэрлэг сургууль: Нийслэлийн 209, 32, 172-р цэцэрлэг, 14, 53-р дунд сургууль, MIU Олон улсын их сургууль болон Кино урлагийн дээд сургууль, Батлах хамгаалах их сургуулиудтай зэргэлдээ байрлалтай.
Худалдаа, үйлчилгээний төвүүд: Хүнс болон ахуйн хэрэглээгээ хангахад тань Тэнгэр бөөний төв, Номин агуулах худалдаа, Сансар супермаркет, Оргил зэрэг үйлчилгээний төвүүдтэй ойрхон. Мөн Нарантуул, Да хүрээ, Өгөөмөр зэрэг томоохон худалдааны төвүүдтэй ойрхон байрлалтай учир та замын түгжрэлд орж цаг алдалгүйгээр 3-5минутд хүрч, үйлчлүүлэх боломжтой.
Нийтийн тээвэр: Автобусны буудлаас 200м зайтай бөгөөд хотын бүх зүгээс нийт 15 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд таньд үйлчилнэ.

 

 


Дуплекс 2 өрөө

37.5мкв

Дуплекс 3 өрөө

82.5мкв

Дуплекс 4 өрөө

91мкв

Дуплекс 4 өрөө

95мкв

Дуплекс 4 өрөө

98.5мкв сонголт-Давхар хоёр

Дуплекс 4 өрөө

98.5мкв сонголт-Давхар нэг

Дуплекс 4 өрөө

109мкв

Дуплекс 4 өрөө

112мкв сонголт-Давхар хоёр

Дуплекс 4 өрөө

112мкв сонголт-Давхар нэг

Энгийн 1 өрөө

37.5мкв

Энгийн 2 өрөө

41.5мкв

Энгийн 2 өрөө

59.5мкв

Энгийн 3 өрөө

61мкв

Энгийн 3 өрөө

70мкв

Энгийн 3 өрөө

82мкв