Энканто хотхон

Баянзүрх дүүрэг 26-р хороо 13311 Их монгол улсын гудамж-307 Оргил худалдааны төв 1 болон 3-р давхар


Танилцуулга

 

ЭНХ АМЬДРАЛЫН БАТАЛГАА
ИХ ХОТЫН БАХАРХАЛ
                          ЭНКАНТО ТАУН
Танилцуулга : Энканто таун төсөл нь 2012-2020 он хүртэл хэрэгжих цогцолбор бүтээн
байгуулалт юм. Төсөл нийтдээ 4 үе шаттайгаар хэрэгжиж байгаа ба 2015 оны 12-р сар
хүртэл дараахь бүтээн байгуулалтуудаа амжилттай барьж гүйцэтгээд байна.

1. Энканто таун 1 төсөл-4 давхар худалдаа үйлчилгээний төвтэй 3 блок 331-н айлын апартмэнтийг Монголын анхны 14 давхар /ENCANTO PARKING- 350 автомашины багтаамжтай/ автогражын хамт 2013 оны 4-р улирал, 2014 оны 4-р улиралд тус тус ашиглалтанд оруулсан.

2. Энканто таун 2 төсөл- Монголын анхны 11 давхар ENCANTO SPORT COMPLEX, доороо 400 автомашины багтаамж бүхий 2 давхар гражтай 315 айлын ЭЛИТ АПАРТМЭНТ зэргийг 2015 оны 4-р улиралд багтаан амжилттай барьж гүйцэтгэн барилга байгууламж ашиглалтанд улсын комиссд хүлээлгэн өгсөн билээ.

3. NOVOTEL accor hotels, IMAX 3D CINEMA, ENCANTO MOLL- зэргийг төслийн 3-р ээлж болон 2015 оны 2-р улирлаас эхлэн сүндэрлэж эхэлсэн ба 2017 оны 4-р улиралд багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

4. ENCANTO ENTERTAINMENT MOLL-Энэхүү бүтээн байгуулалт манай төслийн 4-р ээлжийн барилга бүтээн байгуулалт болон сүндэрлэх болно. Уг бүтээн байгуулалт бол найз нөхөд хамт олон, гэр бүлээрээ амралт чөлөөт цагаа нэн зөв зүйтэй, хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой цогц бүтээн байгуулалт болно.

Ийнхүү иж бүрэн цогцолбор байдлаар шийдсэн нь оршин суугчидын хувьд ая тухтай, аюулгүй амьдрах урт удаан жилийн баталгаа болох юм.

 

1. Нэр: Камдер ХХК
2. Үйл ажиллагааны тайлбар:
Камдер ХХК нь 2007 оноос хойш барилгын салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн
ба 2012 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Encanto Town” цогцолбор
хотхоны төслийн ажлыг хэрэгжүүлж байна.
3.
4. Захиалагч:  Энэхүү “ЭНКАНТО ТАУН” төслийг СЭЭКЛ ХХК-н хөрөнгө
оруулалтаар түүний салбар компани болох Камдер ХХК хэрэгжүүлж байгаа болно.
5. Гүйцэтгэгч:  “Encanto Town” төслийг Камдер ХХК нь захиалан дараах
байгуулагуудаар гүйцэтгүүлж байна.

  • Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч: Зун Шин ХХК

ЭНХ АМЬДРАЛЫН БАТАЛГАА
ИХ ХОТЫН БАХАРХАЛ
                  ЭНКАНТО ТАУН

Дээрх гүйцэтгэгч компаниуд нь Монгол улсад нэртэй томоохон цогц бүтээн байгуулалтуудыг санаачилсан, мөн амжилттай барьж гүйцэтгэж байсан барилгын салбарын тэргүүлэгч туршлагатай компаниуд юм. Мөн барилгын мэргэжлийн гүйцэтгэлийг Термо тех ХХК, Тэргэл тех ХХК, Сигма Отис ХХК, Үлэмж ХХК, Форус Альюмениум ХХК зэрэг олон жилийн туршлагатай компаниуд хийж гүйцэтгэсэн.


6.  Зориулалт-Орон сууц, Худалдаа үйлчилгээ, Спорт цогцолбор, Авто граж, Олон
улсын сүлжээ зочид буудал.
7.  Барилгын явц- Энканто төслийн 1, 2-р ээлж бүрэн ашиглалтанд орсон. Энканто
төслийн 3-р ээлжийн барилга /зочид буудал, худалдаа үйлчилгээний төв-кино
театртай/ 50%-н гүйцэтгэлтэй байна. 2017 оны 2-р улиралд багтаан дуусгана.
Үүнээс үзэхэд нийт төслийнхөө төлөвлөлтийн 75%-г бодит ажил хэрэг болгон
гүйцэтгээд байна. Төслийн сүүлийн шат болох Энканто энтертаймент моллыг 2020
оны байдлаар барьж дуусгаснаар төслийн ажил бүрэн дуусах болно.
8.   Ашиглалтанд орох хугацаа-Энканто таун 1 төсөл-2013 оны 4-р улирал, 2014 оны
4-р улиралд, Энканто таун 2 төсөл-2015 оны 4-р улиралд ашиглалтанд орсон.
9.   Өрөөний сонголт- 3-8 хүртэл өрөө бүхий.
10. Талбаын сонголт-
-Энканто таун 1
3өрөө 87,85 мкв
3өрөө 96,61 мкв
3өрөө 106,64 мкв
3өрөө 109,14 мкв
3өрөө 115,80 мкв
4өрөө 142,06 мкв
4өрөө 149,53 мкв
5өрөө 177,39 мкв
8өрөө 307 мкв
-Энканто таун 2
3өрөө 71,11 мкв
4өрөө 106,37 мкв
4өрөө 127,48 мкв
4өрөө 137,40 мкв
4өрөө 139,96 мкв
4өрөө 160,08 мкв гэсэн сонголтуудтай.

 


Энканто таун хотхон 2-р ээлжийн орон сууц

2014-2015 онд ашиглалтанд орох орон сууц

Энканто таун хотхон 2-р ээлжийн орон сууц

2014-2015 онд ашиглалтанд орох орон сууц

Энканто таун хотхон 1-р ээлжийн орон сууц

“Encanto town” хотхоны 1-р ээлжийн 216 айлын орон сууц

Энканто таун хотхон 1-р ээлжийн орон сууц

“Encanto town” хотхоны 1-р ээлжийн 216 айлын орон сууц