“Өнөр Эрдэнэт”

Орхон аймаг, Баян-өндөр сум, Баянцагаан баг, "Эрдэнэт хивс" ХХК-ний урд


Танилцуулга

     Тус компани 1997 онд “Номин Холдинг” ХХК-ийн дэргэд “Барилга анги” нэртэйгээр 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр салбар нэгжүүдийн барилгын урсгал засвар, засал чимэглэлийн ажлыг хариуцан гүйцэтгэх зорилгоор байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.
     Харин 2002 оноос эхлэн барилга угсралтын ажил гүйцэтгэх, барилгын зураг төсөл боловсруулах, засвар үйлчилгээ, цахилгаан шат угсрах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болсон бөгөөд өдгөө Захиргаа, Санхүү, Төлөвлөлт, Зураг төсөл, Лифт, Авто машин механизм, Орон сууцны төслүүд гэсэн хэсгүүдээс бүрдсэн нийт 170 гаруй инженер техникийн ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

    Сүүлийн жилүүдэд барилгын салбарын хөгжил эрчимжин барилга угсралт, хот байгуулалтын ажил өргөжиж аж ахуйн нэгж, иргэд,төрийн бус байгууллага өөрсдийн хүч хөрөнгөөр орон сууц барих санаачлага өрнүүлэх, гадаад дотоодын хөтөлбөр,төсөл хэрэгжүүлж байгаа боловч нийт хүн амын дийлэнх хэсэг, түүний дотор залуу гэр бүл, ахмад настан,төрийн албан хаагчид, ядуу, нэн ядуу өрх орон сууц барих, худалдан авах сууцныхаа нөхцлийг сайжруулах боломж хязгаарлагдмал хэвээр байна

  “Номин Констракшн” ХХК нь “Өнөр Эрдэнэт” төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Өнөр Эрдэнэт”  төсөл нь  эрдэнэт хотын зүүн талд хотын төвөөс холгүй, цэвэр агаарт элдэв дуу чимээнээс хол байрлалд, таны тав тухтай тохилог амьдрах нөхцлийг бүрдүүлсэн ногоон хотхон юм. “Өнөр Эрдэнэт” хотхон нь  5-н давхар энгийн орон сууц ба 3 давхар хаус хэлбэрийн орон сууцнуудаас бүрдэнэ. 2014 оны 1-р улиралын байдлаар  220 айлын 5 давхар 3 орон сууц ашиглалтанд ороод байгаа бөгөөд тус байрандаа оршин суугчдынхаа тав тухтай орчинг бүрдүүлхээр 1 давхартаа үйлчилгээний талбай, зоорийн давхарт дулаан зогсоолтой төлөвлөн шийдсэн. Хотхоны гадаа талбайд ил машин зогсоол ба ногоон байгууламжаас гадна хүүхдийн тоглоомын талбай болон амралтын сад зэрэг тохилог орчныг бүрдүүлж өгсөнөөс гадна байр хоорондын зай хол байгаа нь аль ч айл нар үзэх боломжтой.

Давуу тал:

•    Цэвэр агаар
•    Хотын төвөөс ердөө 1км зайтай оршдог
•    Өндөрлөг газар байрлалтай орчин тойрны харагдах байдал сайн
•    Чимээ шуугиангүй тав тухтай орчин 
•    Ногоон байгууламж
•    Спорт болон хүүхдийн тоглоомын талбай

•    Бүрэн цутгамал хийцтэй
•    Домофон систем, галын дохиолол
•    Архитекторын цоо шинэ шийдэлтэй
•  Уужим саруул гэрэл гээгээтэй Герман улсын САЛАМАНДЕР брендийн 3давхар ваакуум цонх 
•    Италын ПОРТА брендийн сан техникийн сантехникийн хэрэгсэл 
•  Герман улсын LIVING WALLS брендийн эрүүл мэндэд хор нөлөөгүй хулдаасан даавуу болон        цаасан обой
•    ОХУ болон Италийн хамтарсан KERAMA  MARAZZI брендийн плита,
•    Архитекторын цоо шинэ шийдэлтэй.
•    Франц  технологийн  ANOFRANCE  брендийн  ламинатан шал,
•    “Эрдэнэт хивс” ХХК-ийн хивсэнцэр /сонголтоор/
•    PANASONIC брендийн унтраалга
•    ОХУ-ын Томск кабель брендийн цахилгааны зэс утас 
•    COPA, KORAD брендийн Герман радиатор

 Тав тух тайван амьдрал, эрүүл аюлгүй орчин энэ бүгдийг та “Өнөр Эрдэнэт” хотхоноос  харж болно.