King Tower Apartment

Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 11-р хороо, Их монгол улсын гудамж, “Deluxe Marshall Village” хотхон


Танилцуулга

“DELUXE MARSHALL VILLAGE” ОРЧИН ҮЕИЙН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХОТХОН НЬ ТАНЫ НЭР ХҮНДИЙН БАТАЛГАА БӨГӨӨД ҮЕЭС ҮЕД ӨВЛӨГДӨН ҮЛДЭХ ҮНЭ ЦЭНЭ НЬ УЛАМ ӨСӨХ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЮМ.”

Хотын төв цэг Чингисийн талбайгаас 3 км зайд, хамгийн цэнгэг агаартай бүсэд, Хатан туул гол, Богдхан уул, хамгийн том Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд байрлах таны хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахаар төлөвлөгдсөн “Deluxe Marshall Village” цогцолбор хотхоны Luxury King Tower Apartment-ыг та бүхэнд танилцуулж байна.

   Нийт 8га талбайд Гацуур, Нарс, Хар мод, Нохойн хошуу зэрэг 12 төрлийн бут, мод, сөөг бүхий ногоон байгууламж, амран суух сүүдрэвч, чулуун зохиомж бүхий усан оргилуур, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулсан гадна тоглоомын талбайг төлөвлөсөн ба оршин суугчдын тав тух, хүсэл шаардлагад нийцсэн газрын теннис, сагсан бөмбөг, хоккейн талбайг ашиглалтанд оруулаад байна. “Deluxe Marshall Village” хотхон нь оршин суугчдын хэрэгцээг хангах бүхий л төрлийн үйлчилгээг цогцлоосон Монголын анхны иж бүрэн цогцолбор хотхон болохоор зорин ажиллаж байна. Та хотхон дотор байрлах өндөр зэрэглэлийн мэргэжлийн гоо сайхан, хүүхдийн цэцэрлэг, уран зургийн галлерей, эмнэлэг, 24 цагийн авто угаалга, супермаркет, ресторан зэрэг 30 гаруй үйлчилгээний төвүүдээс сонголтоо хийн замын түгжрэлд орж өөрийн үнэт цагаа алдалгүйгээр тав тухтай үйлчлүүлэх боломжтой.

   Франц архитекторын шийдлээр, Герман инженерийн хяналтан дор 5 одтой зочид буудлын стандартаар баригдаж буй Luxury King Tower Apartment нь бүрэн цутгамал, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй бөгөөд давхар бүрт оршин суугчдад зориулсан нэгдсэн тагт, нэгдсэн лобби танхим бүхий 24 цагийн ресепшн хэсэг, барилгын 1 дүгээр давхарт төрөл бүрийн үйлчилгээг бүрдүүлсэн тансаг зэрэглэлийн орон сууц юм.

   Та Penthouse, Diamond, Duplex, Diamond, Crystal ангилалын 2-5 өрөө бүхий орон сууцнаас сонголтоо хийх боломжтой.

Penthouse

   Тансаг зэрэглэлийн Penthouse загвар нь барилгын хамгийн дээд давхарт байрлах бөгөөд 4 метрийн өндөр тааз, нэг хананаас нөгөө хөнө хүртэл 4-5 метрийн өргөнтэй цонх нь амжилтын оргил өөд тэмүүлж яваа таны таалалд нийцэх шинэ мэдрэмж, бодит орчин, орон зайн эрх чөлөөг таньд мэдрүүлнэ.

Duplex

     Дуплекс загварын байр нь дотроо 2 давхар бөгөөд орчин үеийн шинэ төлөвлөлт бүхий шалнаас тааз хүрсэн 6м өндөр саруул цэлгэр цонх нь таны амьдралд гэрэл гэгээ нэмж, тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ.

 

Diamond

     Diamond ангиллын орон сууц нь давхартаа 2-3 айлтай бөгөөд 172-215 мкв талбай бүхий 4-5 өрөө орчин үеийн хөгжил дэвшилттэй хөл нийлүүлэн яваа та бүхэнд зориулсан гайхалтай орчин, төгс шийдэл бүхий өрөөний загвар, тохижилт, тоноглол, бүхэн нь таны амжилтыг илтгэнэ.

 

Crystal

      Crystal ангиллын орон сууц нь давхартаа 4-6 айлтай бөгөөд 63-165 мкв талбай бүхий 2-4 өрөөний сонголттой ба өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжих технологийн дэвшилттэй уралдан алхах та бүхэнд зориулсан тайван орчинд тав тухыг мэдрүүлэх дээд зэрэглэлийн орон сууц юм.


King Tower

Пентхаус загварын тансаг орон сууц

King Tower

Пентхаус загварын тансаг орон сууц

King Tower

Даймонд ангиллын орон сууц

King Tower

Даймонд ангиллын орон сууц

King Tower

Кристал ангиллын орон сууц

King Tower

Кристал ангиллын орон сууц