ЦАГААН ХУАРАН ХОТХОН

Баянзүрх дүүрэг, 14-р хороо: 14-р хороо, 14-р хороолол, Халдвартын эмнэлэгийн автобусны буудлаас зүүн зүгт 200 метрт байрлалтай.


Танилцуулга

Баянзүрх дүүргийн 14-р хороонд хэрэгжиж байгаа "Цагаан Хуаран" хотхон нь 2448 айлын орон сууцны цогцолбор хотхон болж сүндэрлэж байна. Эхний ээлжийн 432 айлын орон сууц 2014 оны 11 дүгээр сард ашиглалтанд орсон. 2-р ээлжийн 432 айлын орон сууц 2015 оны 10 сард ашиглалтанд орсон бөгөөд захиалга авч байна. Барилгын хийцлэл нь бүрэн цутгамал хийцлэлтэй, 12 давхар уужим саруул том цонхтой, 240 хүүхдийн цэцэрлэгтэй, ил болон дулаан зогсоолтой, хүүхдийн тоглоомын талбайтай 10000 орчим хүн амьдрах цогцолбор хотхон болж сүндэрлэнэ.