Elizabeth Хотхон

Баянзүрх дүүрэг, 26-р хороо: БЗД , 26-р хороо , Баянмонгол хорооллын урд


Танилцуулга

“Сэнтури Лэнд Марк” ХХК –ий хэрэгжүүлж буй “Элизабет” төсөл нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд  нийт 6 га  газрыг хамран байрлах ба эхний ээлж 2 га газар дээр 1-р ээлж 468 айлын 12 болон 16 давхар 4 ширхэг орон сууцны барилга худалдаа үйлчилгээний төв барилгаас бүрдэнэ. Эхний ээлжийн 12 давхар блокууд нь 2015 оны 4-р улиралд ашиглалтанд орхоор төлөвлөж байна. Оршин суугчдаа өвөл зуны аль ч цагт тав тухтай байлгах үүднээс барилгуудын зоорийн давхар болон хотхоны төв хэсэгт газар доор 1 давхар нийт 180 ширхэг дулаан зогсоол ба 135 ширхэг ил зогсоол байхаар төлөвлөсөн. Хотхоны нийт талбайн 30%-с багагүй талбайд хайлаас, гацуур, цагаан хус, мод, бут, сөөг, зүлгийн гайхалтай хослол бүхий ногоон байгууламж, усан оргилуур зэргийг төлөвлөн оршин суугчдынхаа тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах орчин нөхцлийг бүрдүүлсэн.

“Elizabeth” Хотхоны байршлын давуу тал

  • Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд байрладаг
  • Авто зам дэд бүтцийн таатай бүсэд байрладаг
  • Бүх чиглэлийн нийтийн тээврээр зорчих боломжтой
  • Амралт чөлөөт  цагаа өнгөрүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк, Цэнгэлдэх хүрээлэн, Зайсан толгой, Sky Resort зэрэг газруудтай ойр 
  • Цэвэр агаартай 
  • Хотын төвөөс ердөө 3 км зайтай оршдог.
  • Бүх төрлийн үйлдвэрлэл үйлчилгээнд ойрхон

Байрны тоноглол

  • 3 давхар шилтэй солонгосын LG брэнд, бариул болон бусад дагалдах хэрэгсэл  германы ROTO брэнд
  • Германы KOHLER брэндийн ариун цэврийн тоноглол
  • Цахилгааны хэрэгсэл SIEMENS брэнд

Хотхоны нийт газрын 30% - д ногоон байгууламжтай

  • Хотхоны төв арк
  • Амрах зугаалах талбай болон усан оргилуур, тухлан суух тохилог сандлууд, шалан гэрэлтүүлэг
  • Сагсны талбай
  • Хотхоны төв хэсэгт 8 м-ийн өндөртэй Английн дайчин баатрын хөшөө, гоёмсог цэцгийн ваар
  • Бүх насныханд зориулсан бие бялдаржуулах дасгалын төхөөрөмжүүд
  • Хүүхдийн тоглоомын тоноглолууд болон элсэн талбайтай
  • Хүүхдэд зориулсан тоглоомын төв
  • Жижиг хиймэл нуур болон гүүрэн гарц
  • Хотхоны аюулгүй байдлыг хангасан тусгаарласан хашаа болон 24 цагийн харуул хамгаалалттай
  • Ил болон дулаан зогсоол

Үйлчилгээний төвүүд

  • 300 м2 хүүхдийн тоглоомын төв
  • 300м2  Настан буурлын чөлөөт цаг өнгөрөөх төв
  • 700м2 Хүүхдийн цэцэрлэг
  • 1000м2 Спорт цогцолбор болон 2 ш 500м2 үйлчилгээний төв