"Victoria Town" цогцолбор хороолол

Хан-Уул дүүрэг, 16-р хороо: ХУД 16-р хороо нисэхийн Спорт цогцолборын чанх ард


Танилцуулга

“VICTORIA TOWN” төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан:   

   Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг дагаад бий болсон авто замын түгжрэл таны үнэтэй цагийг үрж, агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрээд байгаа өнөө үед бид хотын төвлөрлийг багасгаж, танд эрүүл агаарт, гэр бүлээрээ ая тухтай, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхээр энэхүү төслөө хэрэгжүүлж эхлээд байна.                       

Төслийн зорилго:                            

   Бид таныг өөрийн мөрөөдлийн харшид хайртай дотны хүмүүстэйгээ аз жаргалтай, сэтгэл тэнүүн амьдрах тав тухыг дээд зэргээр бүрдүүлж, дэлхийн стандартад нийцсэн, шинэлэг шийдэл бүхий хорооллыг бүтээн байгуулахаар ажиллаж байна.         

   Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр, “Буянт-Ухаа”спорт цогцолборын хойно хэрэгжих энэхүү төслийн эхний ээлж нь 100 % бүрэн цутгамал   5, 10, 9, 12  давхар бүхий 4 блок, нийт 300 айлын орон сууцны барилга юм. Хороололын хэмжээнд нийт 2 улсын цэцэрлэг, 1 ерөнхий боловсролын дунд сургууль төлөвлөгдсөн. Улаанбаатар хотын хөгжлийн шинэ бүсэд сүндэрлэх, шинэлэг шийдэл бүхий өвөрмөц өрөөний зохион байгуулалттай, тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол юм.

Өрөөнүүдийн зохион байгуулалт болон м2-уудын сонголтууд:   

  • MINI HOUSE загварын 43 м2- 46 м2 хэмжээтэй дуплекс зохион байгуулалт бүхий энэхүү сууц нь 4.2 м өндөр таазтай бөгөөд бага талбайд оновчтой зохион байгуулалтаар цэлгэр саруулхан зочны өрөө, 2 унтлагын өрөө болон 1 ажлын өрөө болгон өөрчлөх боломжийг олгож байна. Та өөрийн хүссэнээрээ өрөөний зохион байгуулалтаа хийлгэх боломжтой бөгөөд бид танд нэмэлтээр 25мкв бүхий 2-р давхарыг үнэгүй бэлэглэх болно.
  • SOHO 40 м2 хэмжээтэй загварын өрөөний зохион байгуулалт нь зай талбайг оновчтойгоор шийдэж, ашиггүй талбай байхгүйгээр төлөвлөгдсөн онцлогтой.
  • AIR VILLA 80 м2 - 88 м2 хэмжээтэй байр нь дуплекс загвартай бөгөөд давхар бүртээ тагт, ариун цэврийн өрөөтэй байхаар төлөвлөж өгсөн нь танд хувийн хауст амьдарч буй мэт сэтгэгдлийг төрүүлнэ. 
  • VICTORIA HOUSE 120м2 - 130м2 хэмжээтэй энэхүү сууц маань тансаг зэрэглэлийн, орчин үеийн дотоод засал чимэглэлтэй бөгөөд давхартаа хоёрхон айлтай, хамгийн уужим саруулхан орон зайтай сууц юм.Та энэхүү байранд амьдарснаар цахилгаан шатаа зөвхөн өөрийн эзэмшилд ашиглах боломжтой болох юм.

Хорооллын давуу тал:

  • Барилгын 1-р давхар бүрийг худалдаа, үйлчилгээний төвөөр шийдэж өгснөөр оршин суугчдад нэг дороос цогц үйлчилгээ авах боломж бүрдэнэ.
  • Орон сууцны хэсгийн орц гарц нь үйлчилгээний хэсгээс тусдаа байхаар төлөвлөсөн нь оршин суугчид болон үйлчилгээний хүмүүсийн хөдөлгөөний урсгал холилдохгүй байх давуу талтай.
  • Мөн MINI HOUSE өрөөний зохион байгуулалтыг тухайн захиалагчийн хүсэлтийн дагуу шийдэж өгөх боломжтой.
  • Европ болон орчин үеийн өрөөний заслын сонголтыг санал болгох бөгөөд тухайн захиалагчийн сонголтын дагуу заслыг хийж гүйцэтгэнэ.
  • Гадна гүйлтийн талбай, сагсан бөмбөгийн талбай, хүүхэдийн тоглоомын талбай, ахмадын болон эхчүүдийн амрах талбай гээд бүгдийг шийдсэн.
  • 100 хувийн бүрэн цутгамал хийцтэй.