“Эрчим-Өргөө” 48-р байр

Хан-Уул дүүрэг, 3-р хороо: ХУД 3 хороо Хан-Уул дүүргийн ард, 18-р сургуулийн урд “ Эрчим Өргөө ” 48 байр


Танилцуулга

   Хуучин барилгыг буулгаж газар дээр нь 16 давхар үйлчилгээтэй 182 айлын орон сууц барихаар Нийслэл хотын Засаг дарга Э.Бат-Үүл болон хуучин оршин суугч нартай Манай АТЕК ХХК нь 3 талын хамтарсан гэрээг байгуулан ажиллаж байна.
   Шинэ 21-р байр нь 2 орцтой 1 өрөө байр 14 ш, 2 өрөө байр 126 ш, 3 өрөө байр 42 ш байна. Орчин үеийн технологоор чанартай барилгын материал ашиглаж шилдэг туршлагатай угсралтын болон засал чимэглэлийн баг хамт олон ажиллаж байна.
   Барилгын хийц, давуу тал
Газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй цутгамал хучилттай төмөр бетон каркасан  хийцтэй, нил бетон суурьтай (“Улаанбаатар менежмент” ХХК-ний сайн  чанарын арматур, “Арга барил” ХХК-ны чанарын шаардлагад нийцсэн бетон    зуурмаг, олон  жилийн туршлагай БНХАУ-н мэргэжсэн ажилчидаар чанарын өндөр түвшинд бетон каркасыг хийлгэсэн.

  • Доороо 50 машины дулаан зогсоолтой
  • Ил 70 машины зогсоол, тоглоомын талбайтай
  • Нэг давхартаа үйлчилгээний заалтай
  • 2 орцтой, орц бүр 2 цахилгаан шаттай
  • Хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай

Сургууль цэцэрлэг, үйлчилгээний төв, автобусны буудал, дүүрэг, хороо, дүүргийн эмнэлэг, цагдаа банк бүгдэнд нь ойрхон байрлалын хувьд маш таатай байрлалтай
   Манай барилга нь 2016 оны 1-р улиралд ашиглалтанд орох бөгөөд хуучин байранд байсан 29 айл бүрт 1-2 өрөө байрнуудыг үнэгүй хүлээлгэн өгч, үлдсэн байрнуудыг зах зээлд борлуулна. Шинэ барилгад Атек ХХК нь 100 хувийн өөрийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эзэмших ашиглах эрхийг манай компани  хууль ёсны дагуу авсан байгаа. Бид барилгын зах зээлийн судалгаа хийж, материалын өртөг зардлыг тооцож зах зээлд борлуулах үнийг 1 м.кв нь 2,0-2,3 сая төгрөгөөр борлуулж байна.