“Консул Тауэр” орон сууц

Баянзүрх дүүрэг, 1-р хороо: Баянзүрх дүүргийн 1-р хороо Денверийн гудамж, Америк элчин сайдын яам болон Сэлбэ голын зүүн талд


Танилцуулга

 Баянзүрх дүүргийн 1-р хороо Денверийн гудамж, Америк элчин сайдын яам болон Сэлбэ голын зүүн талд байрлаж буй “Консул Тауэр” орон сууц нь 100% ашиглалтанд орсон бөгөөд Монголын хамгийн анхны ган хийцэн карказ бүхий орон сууц юм. Тус орон сууц нь тав тухтай  үйлчилгээг доороо цогцлоож орчин үеийн шинэлэг шийдэл  өнгө төрх дизайн,техникийн шийдэлтэй 226 айлын орон сууц юм. Консул Тауэр орон сууц нь Орчин үеийн залуу гэр бүл таны эрүүл, тайван амьдралын баталгаа болж  байна.

Орчин:

226 айлын Консул Тауэр орон сууц нь хотын төвөөс 1,4 км зайд байрлаж байна. Орц гарцны хувьд явганаар урд болон хойд талаас, машинаар урд талаас орох боломжтой. Төрийн болон нийтийн үйлчилгээний байгууллагууд, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний Номин,Скай худалдааны төв ойр байрлаж байна.

Төрийн байгууллагууд:

  • Засгийн газрын ордон 1,4 км
  • Хангарьд ордон 1,4 км
  • БЗД 1-р хороо 650 м

Сургууль цэцэрлэг:

  • 22-р цэцэрлэг 430 м
  • 50-р цэцэрлэг 800 м
  • Орчлон сургууль 450 м
  • Эрэл сургууль 25 м
  • 48-р сургууль 450м
  • 33-р сургууль 820 м
  • 2-р сургууль 620м
  • Монгол Улсын Их Сургууль 950 м
  • Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль 850м

Барилгын хийц

            Барилгын хийц нь ган төмөр хийц, ган хицийг ихэвчлэн оффис, үйлчилгээ зочид буудлын чиглэлээр ашигладаг бөгөөд одоогоор Blue Ska tower, Monnis tower Tuushin зочид буудал зэрэг Улаанбаатар хотын өнгө үзэмжийг тодорхойлсон барилгууд нь ган хийцтэй юм.

            Бидний хийж бүтээж байгаа Монголын анхны ган хийц бүхий энэ орон сууц бол та бидний оршин байгаа Улаанбаатар хотод маань өнгө үзэмж нэмж хүний амьдралын тав тухыг хангасан, сэлбэ голын эрэг дээр байрлаж байгаагаараа онцлог юмаа.

            Иймд та бүхнийг манай компанийн дэлхийн  орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэн гүйцэтгэж байгаа   Монголын хамгийн анхны ган хийц бүхий орон сууцанд амьдарна гэдэгт итгэлтэй байна. Бид чанарыг ган мэт эрхэмлэж, тав тухтай таны тайван амгалан орчинг бүрдүүлж үр хүүхдийг тань тохилог орчинд тоглож наадах  зөв хүн болж төлөвших орчинг бид бүрдүүлэх болно.

Тоноглол:

  • Галын нэгдсэн орчин үеийн систем бүхий удирдлагын өрөөтэй,
  • Орц болгонд SIMGA брэндийн 24 цаг ажиллах 2 хос лифттэй,
  • Ая тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрэн хангасан, харуул хамгаалалтын 24 цагийн  камерын хяналт бүхий нэгдсэн системтэй байхаар төлөвлөгдсөн нь таны амьдралын тав тух, тайван амгалан амьдралын баталгаа байх болно,
  • Өндөр хурдны интернет, утас , кабелтай учраас та гэрээсээ ажил аа хийх бүрэн боломжтой
  • Сайн чанарын хаалга,
  • Герман вакуум цонх, балконы хаалттай.
  • Усан хөшиг бүхий нэгдсэн агаар шүүгч.

Өрөөний зохион байгуулалт

Өрөө/мкв-н сонголт