Toscana International Garden

Хан-Уул дүүрэг, 8-р хороо: Яармагийн зам дагуу Тоскана Интернэшнл Хороолол


Танилцуулга

   “Отгонтэнгэр групп” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. 2013 оноос Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 108 000 м2 талбай бүхий газарт Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахаар “Toscana International Garden” орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэхээр Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар шинэчлэн зохион байгуулагдасан.

   Италийн Florence, Siena болон Pisa хотуудаас гаралтай Тоскан хэв маяг нь байгалийн элементийг орчны ногоон байгууламжтай хослуулан  ашиглаж нарийн хийцээр урласан нь эртний Европын сэргэн мандалтын үеийн тансаг урлагийн бүтээл болон одоог хүртэл хадгалагдан үлдсэн загвараа үл алдах дэлхийн бренд юм. 

   Тоскан хэв маягийн интерьер нь байгалийн зөөлөн өнгө, мод, чулуу, ногоон ургамал, усаар хүрээлүүлсэн нь эко орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн дээр тав тух, халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлж  байгаа юм . Тоскан загварыг шавар эдлэл, уран зураг, модоор урласан урлагийн бүтээлүүд болон улаан цагаан дарс, орчныг харах том цонхгүйгээр төсөөлөшгүй.

   Манай хорооллын нэгдүгээр ээлжийн орон сууц болон үйлчилгээний төвийн барилгын явц 2015 оны 11 дүгээр сарын байдлаар 80 хувьд хүрээд байна. Нэгдүгээр ээлжийн орон сууц нь гурав болон дөрвөн давхар барилгатай бөгөөд тус бүр долоон орцтой. Давхартаа хоёр ба гурван айлтай.