Түвшин-Өргөө Цогцолбор Хотхон

Төслийн байршил Баянгол дүүрэг, 4-р хороо: Баянгол дүүрэг, 4-р хороо


Танилцуулга

   “Материал Импекс Констракшн” ХХКомпани нь 2013 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт 1500 айлын орон сууц, 30 давхар цамхагын төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн 1-р ээлж болох 165 айлын орон сууцны төслийг 2014 оны 3-4-р улиралд багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

ЖАРАН ЖИЛИЙН ТҮҮХ - ЗУУН ЖИЛИЙН БАТАЛГАА

   Жаран жилийн түүхтэй тус компани Барилга байгууламжийн чанарт онцгой анхаарч 8 баллд тэсвэртэй, бүрэн цутгамал бетон хийцтэй байхаар төлөвлөж Герман сантехникийн тоноглол, ОХУ цахилгааны материал, Европ стандартын цонх хаалга, паркетан шал, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ханын цаасаар тоноглогдсон.

ТАВ ТУХ -  АЮУЛГҮЙ БАЙДАЛ

   Хотхоны оршин суугчдын амар тайван аюулгүй амьдрах бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлж домофон систем, камерийн хяналт, 24 цагын харуул хамгаалалт, нэгдсэн хашаа явган зорчигчийн аюулгүй  байдлыг дээд зэргээр хангасан байна.

ӨВӨРМӨЦ ШИЙДЭЛ

   Захиалагчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн АНУ, Европийн дахин давтагдашгүй классик хэв маягыг орчин үеийн интерьер дизайны ололт амжилттай хослуулан хүссэнээрээ зохиомжлох боломжийг олгоно.

НЭГ ЦЭГИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ

   Оршин суугчид 300 метрийн радиусаас холдохгүйгээр банк санхүү, харилцаа холбоо, дэлгүүр, хими цэвэрлэгээ, гоо сайхан, эрүүл мэнд, спорт, кино театр нэгэн дороос авах боломжийг бүрдүүлж байна.

ТӨЛБӨРИЙН УЯН ХАТАН НӨХЦӨЛ

   Орон сууц захиалагчид төлбөрөө барилга угсралтын явцтай уялдуулан гүйцэтгэх ба арилжааны бүх банкны 8%-ийн зээлэнд хамрагдах боломжтой.

8%-ийн зээлэнд орох тохиолдолд урьдчилгаа төлбөр 30% ба 1м2 - 1.950.000-2.150.000төгрөг болно.