"САРУУЛ ХОРООЛОЛ"

Баянзүрх дүүрэг, 26-р хороо: Баянмонгол хороооллын баруун талд


Танилцуулга

“Алтай констракшн” компанийн хэрэгжүүлж байгаа томоохон төсөл болох 1238 айлын “САРУУЛ” хороолол Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол хорооллын баруун талд баригдаж байгаа юм.

Ирэх 7, 9 дүгээр саруудад ашиглалтанд орох орон сууцнуудад 1-4 өрөөний сонголт байгаа тул захиалагчид өөрсдийн сонирхолд нийцсэн байраа сонгох бүрэн боломжтой аж. “САРУУЛ” хорооллын эхний ээлжийн 215 айлын орон сууц өнгөрсөн 12 дугаар сард ашиглалтанд орсон бол дараагийн ээлжийн орон сууцны захиалагчид ирэх сард шинэ байрандаа орох аж.

Захиалагч урьдчилгаа 30 хувиа төлж, Төрийн Банкны 1 хувийн хүүтэй зээлд хамрагдаж явсаар байр ашиглалтанд орж гэрчилгээ гарангуут жилийн 8 хувийн хүүтэй зээл буюу сарын 0,67 хувийн хүүтэй зээл рүү шууд шилждэгээрээ давуу талтай гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байна.

"САРУУЛ ХОРООЛОЛ" танилцуулга

Орчин үеийн дизайн шийдэлтэй 1238 айлын орон сууц бүхий Саруул нь шинээр сүндэрлэн босож буй орон сууцны хотхонуудын дунд байрлаж байгаа бөгөөд эрүүл агаарт ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн. Улаанбаатар хотын өнгө төрхөнд шинэ үзэмжийг нэмсэн.

Саруул хороолол нь ногоон байгууламж, орчны тохижилт, төвлөрсөн худалдаа үйлчилгээ, автомашины дулаан зогсоол зэргийг цогцоор шийдсэнээр оршин суугчдын амьдралыг илүү тухлаг болгоно. Барилгын чанарыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэж, олон улсын стандартын дотор заслын материалуудыг санал болгож буй тус хороолол нь таны гэр бүлд ая тухтай, амар тайван амьдралыг бэлэглэх болно.

Саруул хороололын онцлог давуу талууд:

  • Нийслэлийн А зэрэглэийн бүсэд байрлалтай /хотын төвөөс 2.5км/
  • Өрөөний оновчтой зохион байгуулалттай
  • Уян хатан төлбөрийн нөхцөлтэй 
  • Төвлөрсөн худалдаа үйлчилгээний төвтэй
  • Хүүхдийн цэцэрлэгтэй
  • Хүүхэд хөгшид амарч тухлах тоглоомын талбай бүхий тохижилттой ногоон байгууламжтай
  • Хорооллын нэгдсэн харуул хамгаалалт, камерийн нэгдсэн системтэй
  • Ая тух, амралтанд зориулсан фитнесс бодибилдинг клуб, гоо сайхан зэрэг төрөлжсөн үйлчилгээг багтаасан
  • Солонгос стандартын дотор заслын матералууд
  • Айл бүр суурин утас, кабель интернеттэй