“Эрчимт Өргөө”-21 үйлчилгээтэй орон сууц

ХУД 3 хороо Шаравын гудамж, 18 сургуулийн урд, Хас банкны


Танилцуулга

  • АТЕК ХХК нь 2008 онд Барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх байгуулагдсан. Байгуулснаасаа хойш, Архангай, Өмнөговь, Орхон аймгуудад барилгын засал чимэглэл, засвар үйлчилгээний ажлуудыг хийж байгаад 2009 оноос бие даан барилга орон сууц барьж ашиглалтанд оруулж байна.
  • Манай компани нь БНХАУ, ОХУ, Герман, Солонгос, Хонконг зэрэг улсуудын шилдэг барилгын материал нийлүүлэгч компаниудтай хамтран ажилладаг бөгөөд Солонгос болон БНХАУ-н инженерийн туршлагатай багуудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
  • Бидны ажлын гол зорилго бол чанар стандартыг нэн түрүүнд тавих байдаг.

16 давхар төмөр бетон карказан барилга барих, гадна дотор цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, холбоо дохиолол зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй. Барилга угсралтын тусгай тэмдгэлгэгээр 2.1.1, 2.1.2, 2.1.4, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.5 заалтууд багтана.

   2012 оны 11-р сарын 29-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6/25 тоот тогтоолын дагуу Орон нутгийн өмчийн концессын зүйлийн 3 дугаарт заасан ХУД-н 2,3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бат бөх чанарын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөнд тэсвэргүй болсон хуучин барилгуудыг буулгаж орон сууцны шинэ цогцолбор хороолол барих тендер шалгаруултаас шалгарч Эрчимийн 21-р байрыг 2014 оны 6-р сард буулгаж шинэ барилгын ажлыг эхлүүлсэн. Хуучин барилгыг буулгаж газар дээр нь 15 давхар үйлчилгээтэй 182 айлын орон сууц барихаар Нийслэл хотын Засаг дарга Э.Бат-Үүл болон хуучин оршин суугч нартай Манай АТЕК ХХК нь 3 талын хамтарсан гэрээг байгуулан ажиллаж байна. Хан-Уул дүүргийн 3-р хороонд баригдаж байгаа үйлчилгээтэй 16 давхар 182 айлын орон сууц нь 2016 оны 2-р улиралд ашиглалтанд орно.
   Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу нийслэлийн газрын албатай 2014 оны 01-р сарын 30 -ны өдөр гэрээ хийн №000305185 дугаарт газар эзэмших гэрчилгээ авсан.
   Дээрх барилгын ажил нь 2014 оны 7-р сард барилга эхлүүлэх зөвшөөрлөө аван бүх техникийн нөхцлүүдийг бүрдүүлэн ажил эхэлсэн. 
Шинэ барилга нь 2 орцтой бөгөөд 1-р орцонд нэг давхартаа 6 айлтай, 2-р орцонд нэг давхартаа 7 айлтай нийлээд давхартаа нийт 13 айл байна.
   Барилгын 1-р давхар нь үйлчилгээний төвийн зориулалттай бөгөөд банк ресторан үсчин гэх мэт үйлчилгээний зохион байгуулалттай.
   Барилгын ажил одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд Хот төлөвлөлтийн газраас “48-р байр” гэсэн хаяг олгосон.

   Манай барилга нь хотын төв, баруун 4-н замаас 1,8км зайтай, Нийслэлийн А зэрэглэлийн бүсэд оршдог. Байрлалын хувьд төв зам дагуу, ХУД-н 3-р хороонд байрладаг, Гадаад хэлний 18-р сургуулиас 50 м зайтай, хажуудаа хүүхдийн цэцэрлэг, хороо, өрхийн эмнэлэг, банк, автобусны буудалтай маш ойрхон гэх мэт олон давуу талтай.

  • Доороо 50 машины дулаан зогсоолтой
  • Ил 70 машины зогсоол, тоглоомын талбайтай
  • Нэг давхартаа үйлчилгээний заалтай
  • Нэгдсэн харуул хамгаалалт бүхий орчин, ногоон байгууламж, амрах талбай, тоглоомын талбай, хяналтын камерын системийг 24 цагийн турш хамгаалалтын ажилтан хянаж байхаас гадна хамгийн сүүлийн үеийн дохиоллын системтэй.
  • 2 орцтой, орц бүр 2 цахилгаан шаттай
  • Барилгын засал чимэглэл нь Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд хамгийн сайн тохирох Герман, Итали, Швед, Солонгосын зэрэг Евро, Ази чанарын стандартын шаардлага хангасан материал болон орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. 24 цагийн гадна дотор хяналтын камерын систем бүхий оршин суугчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байна.
  • 1-15 давхар хүртэл битүү шиллэсэн тагттай
  • Баруун, Зүүн, Урагшаа, Хойшоо 4 зүг рүү харсан

Обой – Солонгосын LG компаний силкэн обой

Хаалга– Солонгосын “YEGA” фирмийн хаалга

Плита - Солонгосын “Керамик” брэндийн сайн чанарын мозайк болон шилэн плита

Сан - Солонгосын сайн чанарын технологийн резьбатай, эргүүлж холбодог, зэвэрдэггүй материал

Паар – Сора брэндийн бат бэх Турк улсын радиотар

Цонх – Дэлхийд шилдэг 5 вакум цонхны үйлдвэрийн нэг болох Германы “ Aluplаst” брэндийн өөрөөсөө резинтэй, металл зүрхэвчтэй дээд зэргийн дуу чимээ тусгаарлаттай дулаан алдалтгүй цонх

Дээвэр - Оросын хамгийн сүүлийн үеийн “Технологи” брэндийн харцаас, праймер материал

Дулааны узелийг Дани улсын Grundfos брэндийн насос, хаалт, болон тоног төхөөрөмжөөр тоноглосон.


Өрөөний зохион байгуулалт

Сонголт мкв